Back

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан хүлээн авалтанд оролцов.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан хүлээн авалтанд оролцов.

Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч болон тус улсын бүх ард иргэдэд Халх гол дээр хамтын хүчээр байгуулсан ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан халуун мэнд хүргэж, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Он цагийг туулсан Орос, Монголын найрсаг харилцааг жинхэнэ утгаар нь стратегийн түншлэл болгон хөгжүүлэхийн тулд Оросын тал бүх хүчээ дайчлах болно хэмээн Төрийн тэргүүн цохон тэмдэглэлээ.

Хүлээн авалтын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Эх сурвалж: kremlin.ru