Back

"Уралын холбооны их сургуулийн 100 жилийн ойд" богино хэмжээний кино

Энэхүү кино нь Оросын тэргүүлэх их сургуулиудын нэг болох Орос Улсын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургуульд 1961 онд болсон анхны төгсөлтөөс өнөө үеийг хүртэл монгол оюутнууд суралцсан түүхийг өгүүлнэ.Энэ хугацаанд Уралын холбооны их сургуулийг Монгол Улсын 3 мянган иргэн төгссөн бөгөөд тэдний олонхи төрийн болон нийгмийн нэрт зүтгэлтэн болжээ. Эдгээрийн тоонд Улсын Их Хурлын 6 гишүүн, Засгийн газрын 6 гишүүн, 3 академич, 50 орчим шинжлэх ухааны доктор, профессор, мөн Монгол Улсын хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын удирдагчид орсон.

Төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Уралд төгсөгчдийн холбоо нь тус сургуулийн захирал В.А.Кокшаровт мэндчилгээ дэвшүүлж, үе үеийн төгсөгчдийн баярын хурал зохион байгуулав. Мөн тус Холбоо гишүүдийнхээ дунд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын тэмцээнүүдийг санаачлан явуулсан. Ойн цуврал арга хэмжээний төгсгөлд Уралд төгсөгчдийн холбоо баяр ёслолын хүлээн авалтыг зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын зарлигаар Уралын холбооны их сургуулийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнах болсон тухай зарлаж байжээ.