Назад

2018 оны 6-р сарын 21-26 өдрүүдэд Монгол Улсад Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссийн гишүүн С.М.Шапиев тэргүүтэй ОХУ-ын СТК-ийн төлөөлөгчид зочиллоо. Тэд орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг ажиглах олон улсын багийн бүрэлдэхүүнд ажилласан ба Төв аймагт болсон сонгуульд онцгой анхаарал хандуулан ажиллаа

2018 оны 6-р сарын 21-26 өдрүүдэд Монгол Улсад Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссийн гишүүн С.М.Шапиев тэргүүтэй ОХУ-ын СТК-ийн төлөөлөгчид зочиллоо. Тэд орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг ажиглах олон улсын багийн бүрэлдэхүүнд ажилласан ба Төв аймагт болсон сонгуульд онцгой анхаарал хандуулан ажиллаа.

Айлчлалын хүрээнд СТК-ийн төлөөлөгчид (ОХУ-ын СТК-ийн гишүүн С.М.Шапиев болон ОХУ-ын СТК-ийн ахлах зөвлөх В.Н.Перевозчиков) Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд бараалхав. Талууд хоёр орны сонгуулийн тухай хуулийн болон эрх зүйн системын онцлогуудыг хэлэлцсэн байна. ОХУ-ын төлөөлөгчид сонгууль зохион байгуулах Монголын туршлагыг сонирхон, сонгогчдыг танин бүртгэх болон санал хураалтыг тоолох орчин үеийн технологи бүхий автоматжуулсан системийн ажиллагаатай танилцав