САНАМЖ  БИЧИГ 
Оросын Холбооны Улсад зорчих виз авах иргэдэд

1. НИЙТЛЭГ МЭДЭЭЛЭЛ

Оросын Холбооны Улсад зорчих ердийн визийг - 90 хоног, жуулчны визийг – 30 хоног хҮртэл, олон удаагийн визийг 6 сар буюу 1 жилийн хугацаатай олгоно. Дамжин өнгөрөх визийн хугацаа 10 хоногоос хэтрэхгҮй бөгөөд агаарын тээврээр дамжин өнгөрөх тохиолдолд  визний хугацаа 3 хоногоос дээшгҮй байна.

Визийг ажлын 7 хоног дотор олгоно (бичиг баримтаа өгсөн өдрийг оруулалгҮй).

АНХААРАХ ЗҮЙЛ:

- Дипломат ажилтан виз олгохоос татгалзсан шалтгааныг тайлбарлах шаардлагагҮй.

- Консулын Үйлчилгээний зохих ёсны зардалд төлсөн мөнгийг буцааж олгохгҮй.

- Паспорт, визийг төлбөр хийсэн баримтны Үндсэн дээр олгоно.

2. ВИЗ АВАХ ИРГЭД ДАРААХЬ БИЧИГ БАРИМТУУДЫГ БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД:

Үндэсний гадаад паспорт. Иргэд 18 нас хҮрээгҮй хҮҮхдийн хамт явах тохиолдолд тухайн хҮҮхэд бҮрт гадаад паспорт авсан, эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь паспортад бичигдсэн байх буюу хавсралт хийлгэж паспортад хавсаргасан байх ёстой. 14 нас хҮртлэх насанд хҮрээгҮй хҮҮхэд зөвхөн итгэмжлэгдсэн этгээдийн хамт зорчино. Эцэг эхийн хоёулангаас нь өгсөн итгэмжлэх бичгийг ОХУ-ын Элчин сайдын яамны консулын хэлтэст (3-р давхар, 6 номерийн өрөө) баталгаажуулахын өмнөнотариатаар батлуулсан байх шаардлагатай. 14-18 насны иргэд нотариат ба Элчин сайдын яамны консулын хэлтсээр баталгаажуулсан эцэг эхийн зөвшөөрөлтэй бие даан зорчиж болно.

  Паспортны хугацаа ОХУ-аас гарах өдрөөс хойш 6 сарын дотор дуусахаар байж болохгҮй. Оросын Холбооны Улсад яаралтай эмчилгээнд явах, аль эсвэл тэнд таны ойрын хамаатан садан хҮн хҮндээр өвчлөх ба нас барах тохиолдолд виз авахад паспортны хугацаа визийн хугацаанаас өмнөдуусахаар байж болохгҮй. Суралцахаар буюу гэрээгээр ажиллахаар явагсдад виз олгох тохиолдолд паспортын хугацаа визийн  хугацаа Үйлчилж эхлэх өдрөөс 1,5 жилийн дотор дуусахаар байж болохгҮй. Паспортанд 2-оос цөөнгҮй цэвэр хуудас байх шаардлагатай.

4 х 5 хэмжээний зураг. Малгайтай ба хар өнгийн шил зҮҮж авахуулсан зураг   байж болохгҮй.

Визийн анкет (1 хувь). ТҮҮнийг дутуу бөглөсөн буюу буруу мэдээлэл өгсөн тохиолдолд дипломат ажилтан бичиг баримтыг буцаах эрхтэй;

- Виз олгох Үндэслэл болох бичиг баримтууд.

Виз олгох Үндэслэл:

- Хувийн журмаар болон ажил хэргийн (худалдаа наймааны) зорилгоор явахад – Оросын Холбооны Улсын дотоод явдлын байгууллагаас олгосон урилгын эх.

- Холбооны засаг захиргааны байгууллагын урилгаар явахад – ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын (КГ) буюу тҮҮний бҮс нутгийн төлөөлөгчийн газраас олгосон урилга.

Суралцахаар явахад -  бҮс нутгийн дотоод явдлын байгууллагаас олгосон оросын сургуулийн урилга. Улсын шугамаар суралцагсдад ОХУ-ын боловсролын яамны урилга. 3 сараас дээш хугацаагаар зорчиход ДОХ-ын болон БЗХө-ний халдваргҮй гэдгээ батлах шинжилгээний бичиг   байх ёстой.

Гэрээгээр ажил хийхээр явахад – бҮс нутгийн дотоод явдлын байгууллагаас олгосон урилгын эх ба ОХУ-ын Холбооны цагаачлалын албаны холбооны буюу бҮс нутгийн байгууллагын хөдөлмөр эрхлэх тухай зөвшөөрөл. 3 сараас дээш хугацаагаар зорчиход ДОХ-ын болон БЗХө-ний халдваргҮй гэдгээ батлах шинжилгээний бичиг   байх ёстой.

Жуулчлалаар явахад – жуулчлалын ваучер ба ОХУ-ын ГХЯ-ны Консулын газарт бҮртгэлтэй оросын аль нэг аялал жуулчлалын компанийн гадаадын жуулчдыг хҮлээн авах тухай тогтоосон  загварын баталгаа.

Дамжин өнгөрөх виз авахад

Зорчих орны виз буюу тухайн оронд орох эрхийн бусад баталгаа;

- зорчих бичиг баримт – нийт зорчих замын тасалбар (хэрэв тасалбар авах боломжгҮй бол очих газар хҮртэлх суудлын захиалга өгсөн тухай албан ёсны баримт байх шаардлагатай).

Жич: 1. Хэрэв зорчих нийт замын тасалбар нь онгоцны тасалбар байвал тухайн хҮн ОХУ-ын олон улсын нисэх онгоцны буудалд 24 цаг хҮртэл хугацаанд байх тохиолдолд виз авах шаардлагагҮй. Нисэх онгоцны буудлаа өөрчлөх тохиолдолд виз авах ёстой.

Виз олгохтой холбогдолтой бусад мэдээллийг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ –ны Консулын газрын 326-037 тоот утсаар авч болно. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны вэб-сайтныwww.mongolia.mid.ru. хаягаар мэдэж болно.