ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТУХАЙ

ОХУ-ын Элчин сайдын яам нь Монголын орчин үеийн түүхэн дэх хамгийн эртний, хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. 1921 оны 11-р сарын 5-нд Зөвлөлт Орос, Ардын Монголын хооронд дипломат харилцаа тогтоов. Иймд Орос улс нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болжээ. Харин Монгол улс нь Орос улсын удаан хугацааны үнэнч анд нөхөр болсон юм.

1922 онд Москва, Өргөө (хуучнаар Улаанбаатар) хотуудад Элчин сайдын яамнууд тус тус нээгдсэн юм.

Оросын дипломат төлөөлөгчийн газар нь эхэн үедээ Монгол улсын нийслэлийн зүүн хэсэгт байрладаг байсан бөгөөд уг газарт өмнө нь Хаант Оросын консулын төлөөлөгчийн газар болон Оросын үнэн алдартны шашны төлөөлөгчийн газар байжээ.

увеличить

Хаант Оросын консулын төлөөлөгчийн газар (ХХ зууны эхэн үе)

увеличить

БНМАУ дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны байр (1971 он хүртэл)

Одоо энэ газар нь Улаанбаатар хотын 15-р хороолол юм. Мөн түүнчлэн хүмүүс «Зөвлөлтийн», «Оросын» хороолол гэж нэрлэдэг. Учир нь энд урт хугацааны туршид Оросын Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны дэргэдэх дунд сургууль, Зөвлөлтийн эмнэлэг гэх мэт газрууд байжээ. Мөн энд олон мянган мэргэжилтэн Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж, амьдарч байсан юм.

Одоо энэ хороололд Улаанбаатар дахь Оросын үнэн алдартны шашны сүм, Элчингийн хуучин барилга, Элчингийн дэргэдэх сургууль, Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль мөн Г.К.Жуковын хөшөө, музей тус тус байрладаг.

1971 оноос ЗСБНХУ / ОХУ-ын Элчин сайдын яам нь хотын төвд буюу Д.Сүхбаатарын талбай, Засгийн газрын Ордноос холгүй оршдог болсон. Элчин сайдын яамны барилга нь Албаны байр, олон давхар орон сууц, биеийн тамирын талбай, соёлын төв гэх мэт барилгуудтай.

Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байр

ОХУ-ын Элчин сайдын яам нь «Чингисхаан» олон улсын нисэх онгоцны буудлаас 15 км, Улаанбаатарын төв талбайгаас 500 метрт, Энх Тайваны Өргөн чөлөө - 6 гэсэн хаягаар байрладаг.

Байршил

увеличить

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Энх Тайваны Өргөн чөлөө - 6

Утас: (+976-11) 32-71-91, (+976-11) 31-28-51

Факс: (+976-11) 32-70-18

E-mail: embassy_ru@mongol.net

 

Мөн түүнчлэн Монгол улсад ОХУ-ын Ерөнхий консулын газар Дархан, Эрдэнэт хотуудад байдаг.